Орох оронгүй 21 ахмадыг гэртэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-20 13:58:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг өнгөрсөн оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм.

            - “Ахмадын хөгжлийг дэмжих жил”-д аймаг орон нутгийн зүгээс ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, тэдний хөдөлмөр эрхлэх сонирхол хэрэгцээ, нийгмийн оролцоог дэмжиж, төр, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагаагаар үр дүнтэй бүтээлч ажлуудыг зохион байгууллаа. Жилийн ажлын хүрээнд давхардсан тоогоор 16,7 мянган  ахмад настанд үйлчилж, 210,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Батчимэг ярилаа.

Аймгийн хэмжээнд өөрийн гэсэн орон гэргүй, айлаар хоноглон амьдарч байсан 21 ахмад настныг орон байраар хангах ажлыг зохион байгуулжээ. Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Сэлэнгэ, Хялганат, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Рашаант, Тэшиг, Дашинчилэн суманд ахмадуудад гэр олгох, орон сууцыг засах ажлыг зохион байгуулж 18.7 сая төгрөг зарцуулсан байна. Ахмадын жилд сум, тосгонд “Ахмадын өргөө” байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж, 147 байгууллага ахмадын сан байгуулж, нийтдээ 67,4 сая төгрөг төвлөрүүлэн зарцуулсан байна.

Холбоотой мэдээ