ӨНӨӨДӨР: “Монгол-Энэтхэгийн бизнесийн хамтын ажиллагаа” хурал болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-01-20 06:26:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 20-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр тохижуулсан Яаралтай тусламжийн тасаг, Сургалт, эрдэм шинжилгээний төвийн нээлт болно.

10.00 цагт МҮХАҮТ-д “Монгол-Энэтхэгийн бизнесийн хамтын ажиллагаа” хурал болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Тод каннам” гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж, амиа алдсан бүсгүйн гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийнэ.

17.00 цагт “976 Art Gallery”-д ШУА-ийн Археологийн хүрээлэн, АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд, уран бүтээлч Ё.Төгөлдөр, Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ нарын хамтарсан “Бүтээлийн нуруу” үзэсгэлэнгийн нээлт болно.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.30 цагт Нийслэлийн Цэргийн штабаас 2020 оны цэргийн бүртгэл эхэлсэн талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ