Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-20 11:45:46

ПАРИС. /Le Parisien/. Францын Цэргийн албаны дээд зөвлөл тэтгэврийн шинэчлэлийн нөхцөлийг хүлээн зөвшөөршгүй хэмээн үзжээ. Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олныг хамарсан ажил хаялт 46 хоног үргэлжлээд байгаа юм.  

 “Хуулийн төслийг судлан үзсэнээр бид тэтгэврийн шинэчлэлийн нөхцөлтэй холбоотойгоор эерэг үнэлгээ өгч чадаагүй.  Зарим нөхцөл нь байдлыг улам дордуулж байна” хэмээн Францын Зэвсэгт хүчинд илгээгдсэн тайланд дурджээ.  

Гол шүүмжлэл нь шинэчлэлийн хүрээнд тусгагдсан ажилласан хугацаа нь их байгаатай холбогдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх зарчмыг хэвээр авч үлдэхтэй холбоотой аж. Тухайлбал, зарим цэргийн албан хаагчдын хувьд авах тэтгэврийн хэмжээ 20-60 хувь буурахад хүргэж болзошгүй аж. "Ийм журмууд нь боловсон хүчний насжилт өндөр болоход хүргэх юм” хэмээн баримт бичигт дурдсан байна.

Сэтгэл хангалуун бус байгаа хоёрдугаар зүйл заалт нь тэтгэврийг тооцоолон гаргах аргад орох өөрчлөлттэй холбоотой аж. Тухайлбал, тэтгэврийг сүүлийн 6 сарын хугацаанд авсан цалингаар бус алба хашсан бүхий л үеэр нь тооцоолж гаргахыг тусгасан нь тэтгэврийн хэмжээг бууруулах юм. 

  

Холбоотой мэдээ