Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-21 10:43:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем болон Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын сургалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна.

Тус сургалтыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах ажиллагааг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд шилжүүлсэнтэй холбогдуулан тус шүүхийн сургалт хариуцсан ажлын хэсгээс зохион байгуулжээ. Сургалтыг ажлын хэсгийн ахлагч, эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Энхцэцэг нар удирдан явуулсан байна. Сургалтын үеэр мэдээлэл технологийн мэргэжилтэн Захиргааны бүртгэл, нэгдсэн систем дэх мэдээлэл лавлагааны ажиллагааг тус бүр тайлбарлан зааварчилгаа өгчээ. 

Холбоотой мэдээ