Багдадын “ногоон бүс” пуужингийн халдлагад өртжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-01-21 07:36:44

КАИР. /TASS/. Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” рүү пуужинг харвасан байна. Пуужин харвасны улмаас хүний амь нас хохироогүй гэж телевизийн Al Hadath суваг мэдээлжээ.


Мягмар гарагт шилжих АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо гурван пуужин дэлбэрсэн байна. Ирж буй мэдээллээс үзвэл, Багдад хотын зүүн өмнөд хэсгээс Эз-Заафарания хорооллоос пуужин харважээ. Пуужин харвасны улмаас эд материалын хохирол учирсан байна.


Америкийн дипломат төлөөлөгчийн газарт пуужин харвахтай зэрэгцэн агаарын довтолгооны дохио дуугарчээ. АНУ-ын Зэвсэгт хүчний нисдэг тэрэгнүүд Иракийн нийслэл хотын дээгүүр эргүүл хийж байгаа аж.


Элчин сайдын яамд, Иракийн төрийн байгууллагууд байрладаг “ногоон бүс” нь Багдад хотын төвд оршдог маш сайн бэхлэгдсэн дүүрэг юм.  Сүүлийн сарууд энэ бүс нэг бус удаа пуужингийн халдлага өртөж, үүний улмаас Иракийн аюулгүй байдлын албаныхан шархдаж, амь насаа алдсан байна. АНУ-ын эрх баригчид  Иракт үйл ажиллагаа явуулж буй Ираныг дэмжигч цагдаа нар болон бүлэглэлүүдийг үүнд оролцсон гэж удаа дараа буруутгажээ.


Холбоотой мэдээ