Дотуур байрны сурагчдын тав тухыг бүрэн хангажээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-01-21 21:31:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Япон улсын "Өвсний үндэс" төслийн 100 сая, орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая, аймгийн 140 сая төгрөгийн төсвөөр засварласан Амарбуянт бүсийн төвийн сургуулийн дотуур байр шинэ өнгө төрхтэй болжээ.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сургуулийн тус дотуур байр халуун ус, нийтийн угаалтуур, боловсон жорлон зэрэг асуудлыг цогцоор шийдсэн орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болж, сурагчид ая тухтай орчинд сурч хүмүүжих боломж нөхцөлийг хангасан байна. Мөн байрыг камержуулж, зөөлөн эдлэл, гал тогооны зарим тоног төхөөрөмжийг "Дэлхийн зөн" олон улсын байгууллага 18 сая төгрөгөөр шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ