Онцлох ААН-үүдийн тугийг мандууллаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-01-21 19:55:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас “Entrepreneur-2019” оны онцлох 10 ААН-ээр шалгарсан байгууллагуудын тугийг мандуулах ёслол өнөөдөр Танхимын төв байрны үүдэнд боллоо.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан оны онцлох аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг “Энтрепренер-2019”-ийн шилдгүүд тус танхимын үүдэнд ийнхүү өөрсдийн тугийг мандууллаа.


Ёслолд Гран-Пригаар шалгарсан “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”, оны онцлох ААН-ээр шалгарсан “Оюу толгой”, “Энержи Ресурс”, “Номин Холдинг”, “Мобиком корпорац”, “Тэсо корпорац”, “Сүү” ХК, “M Си Эс Кока-Кола” ХХК, “Монос Групп”, “Ханбогд Кашмер”, “Өгөөж чихэр боов” ХХК-иудын болон Ази Номхон Далайн бүсийн ХАҮТ-ын нэгдсэн холбоо (CACCI)-ны шагналт "Монгол Эм Импекс Концерн" ХХК-ийн тугийг мандууллаа.

Б.Болд


Холбоотой мэдээ