Дуучин Оззи Осборн Паркинсонтой хэмээн оношлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 10:45:59

МОСКВА. /РИА Новости/. Их Британийн рок “Black Sabbath хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, дуучин, хөгжимчин Оззи Осборн Паркинсон өвчнөөр оношлогдсон тухайгаа мэдэгджээ.


“Энэ мэдээлэл бидний хувьд хүнд байсан. Хамгийн сүүлд би Зул сарын баярын өмнө тоглолтод оролцох үеэрээ унаж, хүзүүндээ хагалгаа хийлгэсэн” хэмээн өдгөө 71 настай дуучин Осборн ярьсан байна.


“Паркинсон нь үхлийн аюултай өвчин биш хэдий ч бие махбодийн мэдрэлд нөлөөлдөг. Осборны биеийн байдал сайжрах хүртэл гэр бүлийнхэн нь чадах бүхнээ хийнэ” хэмээн дуучин Осборны гэргий Шерон Осборн мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ