Фото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-22 14:56:33

ДАВОС. /The Guardian/. Швейцарын Давос хотноо зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн 50 дугаар чуулга уулзалт энэ сарын 20-24-нд үргэлжилнэ. "Эв нэгдэлтэй, тогтвортой дэлхийн төлөөх талуудын ашиг сонирхол” уриан дор зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, улс төрийн манлайлагчид оролцож байна.


Энэ оны чуулга уулзалтаар эдийн засаг, бизнес, эрүүл мэнд, ажлын байр, технологи, геополитик, уур амьсгал гэсэн долоон сэдвийн талаар голчлон хэлэлцэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч залуу идэвхтнүүд, сурагчид дэлхийн өнцөг булан бүрт жагсаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалах төлөвтэй байна. 


Шведийн идэвхтэн охин Грета Тунберг Швейцарын Лозанн хотноо цугласан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдэд хандан үг хэлж буй нь


Давосын чуулга уулзалтыг угтан цагдаагийн ажилтан хамгаалалтад гарч буй нь


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч олон зуун хүн Ландкуарт тосгоноос Давос хот руу гурав хоногийн турш алхаж буй нь


Швейцарын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай уулзаж буй нь


Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг /ДЭЗЧУ/ үүсгэн байгуулагч Клаус Шваб үг хэлж буй нь


Америкийн уран бүтээлч Театр Гейтс “Crystal” шагналыг хүртсэнийхээ дараа үг хэлж буй нь


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Швейцарт айлчилж буй нь. Тэрбээр Давос хотод хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж буй нь энэ юм.


Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреазатай Техранд уулзаж буй нь. М.Зариф Давосын энэ удаагийн чуулга уулзалтад оролцоогүй юм.


Allianz” компанийн тэргүүн Оливер Бэете ДЭЗЧУ-ын арга хэмжээнд оролцож буй нь


Г.Тунберг, Замби улсын идэвхтэн Наташа Муансагийн хамтаар үг хэлэхээр явж буй нь


Г.Тунберг арга хэмжээний үеэр үг хэлж буй нь. Г.Тунберг: Мод тарих нь мэдээж сайн үйл боловч хангалттай хэмжээнд хүрэх яагаачгүй байна. Мод тарьснаар хүн төрөлхтөнд нүүрлэж буй хор хөнөөлийг зогсоож, байгаль орчныг дахин онгон дагшин болгож чадахгүй. Бид нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах биш бүрмөсөн зогсоох хэрэгтэй.


“Наташа Муанса” сангийн тэргүүн Н.Муанса, “Пуэрто-Рикогийн гэрэл гэгээ, итгэл найдвар” кампанит ажлыг санаачлагч Сальвадор Гомез-Колон, Г.Тунберг нар


Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхээр Ландкуартаас Давос руу 40 километр явган алхаж ирсэн 500 орчим жагсагч


Д.Трамп, Клаус болон Хилде Шваб нарын хамт сэтгүүлчдийн асуултад хариулж буй нь


Huawei” компанийн тэргүүн Рэнь Жэнфэй “Congress” төвд болсон үйл ажиллагаанд оролцож буй нь


Чад улсын Уугуул эмэгтэйчүүд, иргэдийн холбооны тэргүүн Индус Умару Ибрагим арга хэмжээнд оролцож буй нь


Трамп, Шваб нар үг хэлэхээр гарч ирж буй нь


АНУ-ын Ерөнхийлөгч “Congress” төвийн индрээс үг хэлж буй нь


Д.Трамп ойрын жилүүдэд асар олон тооны мод тарих Давосын санаачилгыг дэмжив. Гэсэн хэдий ч нүүрс болон нефтийн аж үйлдвэрийн талаарх түүний байр суурь байгаль орчин хамгаалагчдын сэтгэлийг хөдөлгөсөнгүй.


Greenpeace” байгууллагын тэргүүн Женнифер Морган үг хэлж буй нь


Д.Трамп, Швейцарын Ерөнхийлөгч С.Соммаругатай хоёр талын уулзалт хийж буй нь

Холбоотой мэдээ