Гуравдугаар сургуулийг их засварт оруулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-23 19:35:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар "Өвсний үндэс" хөтөлбөрийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.


Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийг их засварт оруулах ажээ. Тус сургууль нь 1969 онд байгуулагдсан цагаасаа өдгөө хүртэл их засварт ороогүй байна. Ийнхүү хагас зууны дараа барилгын их засварт орсноор багш, сурагчдын ажиллаж хичээллэх сургалтын орчин нөхцөл сайжрах юм.

"Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь анх 1990 онд Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 550 төслийг хэрэгжүүлээд байна. Төслийн 80 орчим хувь нь боловсролын салбарыг дэмжихэд зориулагджээ.

Холбоотой мэдээ