“Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолбор энэ онд сүндэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-24 15:09:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Норовлин суманд улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд “Шихихутаг-Нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга сүндэрлэнэ.


Түүнчлэн тус барилгын гадна цахилгаан хангамж 300 сая төгрөг, ЗДТГ-ын их засвар 260 сая төгрөг, сумын төвийн гадна цэвэр усны шугам 163,2 сая төгрөг, хуучин соёлын төвийг худалдаа үйлчилгээний зориулалтаар засварлахад 50 сая төгрөг, соёлын төвийн техник тоног төхөөрөмж, хөгжим аппартур, гэрэлтүүлэг 36 сая төгрөг, Тохижилт үйлчилгээний машин 36 сая төгрөг, 200 ортой цэцэрлэгийн барилгыг 2,1 тэрбум төгрөгөөр тус тус барихаар төлөвлөжээ.


Мөн 400 суудалтай соёлын төвийн барилгыг 2020, 2021 онд барьж ашиглалтад оруулахаар дөрвөн тэрбум төгрөг төсөвлөснөөс энэ онд хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байна. Ингэснээр Ерөнхий сайдын өнгөрсөн жилийн тавдугаар сард тус сумандаа ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар 100 хувь биелснийг Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж мэдэгдэв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд төсвөөс 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Норовлин суманд орсон талаар тус сумын Засаг дарга П.Алтангэрэл ярьж байлаа. 

Холбоотой мэдээ