Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-24 17:24:29
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /VOA/. Дүрвэгсдийн асуудлыг зохицуулах хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж Турк улс Европын Холбоог /ЕХ/ буруутгажээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел Истанбулд айлчлал хийхийн өмнөхөн Туркийн зүгээс ийнхүү мэдэгдсэн байна.


Европ руу чиглэсэн цагаач, дүрвэгсдийн урсгалыг бууруулах зорилготой уг хэлэлцээрийн асуудал А.Меркел, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын уулзалтын гол сэдэв болж магадгүй байна.


“Өнөөдөр 2020 он. Бид эхний тохиролцооны 3.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг одоог хүртэл бүрэн авч чадаагүй байна” гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу лхагва гарагт Германы “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.


2016 онд Турк ЕХ-той байгуулсан хэлэлцээрийн дагуу Сирийн иргэний дайнаас дүрвэсэн 4 сая иргэнийг орогнуулж, дэмжлэг үзүүлсний хариуд 6.6 тэрбум ам.долларын санхүүжилт хүлээж авах ёстой юм.

Холбоотой мэдээ