Сэлэнгэ аймгийн иргэд киоск машины үйлчилгээг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-25 11:31:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улс даяар үйлчилгээгээ түгээж буй Киоск машины үйлчилгээг Сэлэнгэ аймгийн ХААН банк иргэддээ нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү машин нь банкны салбарт ирэхгүйгээр өөрт ойр байрлах Киоск машинаас дансны хуулга болон тодорхойлолт авах, бүх төрлийн дансны мэдээллээ харахаас гадна гүйлгээ хийх боломжтойгоороо онцлог юм.

Энэхүү машиныг 24 цагийн үйлчилгээтэй орлого, зарлагын АТМ машин тавьсан газруудад нэвтрүүлж байгаа аж. Эхний удаа аймаг бүрт нэг машин суурилуулан ажиллуулж байгаа бөгөөд цаашид нэмэгдүүлэх гэнэ.  

Сэлэнгэ аймагт энэхүү киоск машиныг аймгийн төвийн Экспресс банк дотор байрлуулжээ. Иргэд зөвхөн иргэний үнэмлэхээ ашиглан энэхүү машинаас олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм байна. Өмнө нь ХААН банкны хэрэглэгчид зөвхөн банк дотроо орлого, зарлага, шилжүүлгийн үйлчилгээг авдаг байсан бол одоо олон төрлийн үйлчилгээг авч болохоос гадна бусад банк руу ч үйлчилгээ хийж болох давуу талтай аж. 

Холбоотой мэдээ