Сануулга зөвлөмжийг хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-25 10:36:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас томуу томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах хамгийн энгийн аргыг дагаж мөрдөхөд л болох аж. Тухайлбал:

-Дулаан хувцаслах

-Халуун илчлэгтэй хоол идэх, шингэн уух

-Эрт унтаж амрах

-Шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх

-Амны хаалт зүүж хэвших зэрэг юм. Иймд иргэн бүхэн энэхүү энгийн аргыг хэрэгжүүлэн хэвших нь таны гэр бүл болон тойрон хүрээлж буй хайртай дотны хүмүүсийн тань эрүүл мэндэд онцгой ач тустайг эмч, мэргэжилтнүүд ийн сануулан зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ