Коронавируст халдвараас сэрэмжлүүлсэн зөвлөмжийг ЭМЯ гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-01-25 13:29:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас ард, иргэд хэрхэн сэргийлэх талаар зөвлөмжийг сонордуулж байна.


Тухайлбал, Өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх, Зорчсон хүнд 14 хоногийн дотор өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт хандах, Амны хаалт тогтмол зүүж хэвших, Гараа тогтмол савандаж угаах, Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах, Бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, Дархлаа сайжруулах амин дэм хэрэглэхийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна.


Иргэд www.mohs.mn, https://www.facebook.com/www.mohs.mn, https://facebook.com/eocmohs/ хаягаар өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 8008-6829 дугаарын утаснаас зөвлөгөө авах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ