Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг хаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа.
БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто
замын боомтууд өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амрах юм. Мөн БНХАУ-д коронавирусний халдвар хурдацтай тархаж
буйтай холбоотойгоор Монгол Улсын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах
санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд
Засгийн газар хуралдаж шийдвэрлэх юм байна.