“Grammy”-н шагнал гардуулах ёслолын үеэр Коби Брайантын дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-27 14:05:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж буй “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд оролцогчид Олимпын хошой аварга, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга /NBA/ Коби Брайантын дурсгалыг хүндэтгэжээ.


“Энэ үдэш Кобид зориулагдсан” хэмээн дуучин Лиззо “Truth Hurts” дуугаа дуулахаар тайзан дээр гарах үеэрээ хэлсэн байна.


Түүнчлэн дуучин Алиша Киз “Америк төдийгүй дэлхий дахин нэгэн баатраа алдлаа. Бид эмтэрсэн сэтгэлтэйгээр энд зогсож байна” хэмээн мэдэгдсэн байна.


“Өнөөдөр бид Коби Брайантыг дурсан санаж байна” хэмээн АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэж, сагсанбөмбөгчний хар цагаан зургийг нийтэлжээ. “Staples” төвийн дэргэд домогт сагсанбөмбөгчний дурсгалыг хүндэтгэхээр хэдэн зуун хүн цугларсан байна.  

Холбоотой мэдээ