Тээврийн хэрэгсэл нь1, 6-аар төгссөн дугаартай жолооч энэ сард татвараа төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-27 15:00:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 1 болон 6-аар төгссөн жолооч нар авто тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө барагдуулахад 5 өдөр үлдээд буйг татварын байгууллага болон ТЦА-наас сануулж байна. 

Тодруулбал, 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч энэ сард багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. 

Мөн энэ оноос төрийн зарим үйлчилгээг "Ebarimt.mn" сайтаар дамжуулан үзүүлж эхэлсэн бөгөөд энэхүү сайт, аппликейшныг ашиглан автомашины татвараа төлөх боломж бүрджээ. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргахыг мөн анхааруулж байна. 

Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах юм.

Автомашины улсын дугаар нь:

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2,7 тоогоор төгссөн бол 2 дугаар сард
  • 3,8 тоогоор төгссөн бол 3 дугаар сард
  • 4,9 тоогоор төгссөн бол  4 дүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол 5 дугаар сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд:

  • Дүүргүүдийн татварын хэлтэс,
  • АТҮТ-ийн АСА цирк болон "Таван ган" ХХК-д орших салбарууд
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ)-ийн "Дүнжингарав", "Мишээл", "Драгон" төв, 6 буудлын худалдааны "Оргил" төвд орших салбарууд, 
  • Техник-хяналтын үзлэгийн төв (БЗД, БГД, СХД)
  • "Нисдэг машин" худалдааны төв

Холбоотой мэдээ