Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 72 ор нэмж дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-27 16:07:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүүхдийн 130 ор ашигладаг аж. Тэгвэл өнөөдрийн байдлаар 202 хүүхэд хэвтэн эмчлүүлж, хүүхдийн орны ашиглалт 155 хувь байгаа аж. Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдийн 72 орыг нэмж дэлгэсэн байна. Хэдийгээр аймгийн хэмжээнд энэхүү амьсгалын замын халдвараас шалтгаалсан өвчлөл нэмэгдсэн ч нас баралт гараагүй аж.  

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Шаамар, Дулаанхаан, Хүдэр, Цагааннуур суманд томуу, томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь 20 буюу түүнээс дээш хувьтай байна хэмээн Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Сэлэнгэ мэдээлэл өглөө.

Тус аймгийн хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийт 202 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас амьсгалын замын өвчтэй хүүхэд 76.7 хувь буюу 155 хүүхэд байна. Мөн аймгийн хэмжээнд 34 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаагаас 8.8 хувь буюу амьсгалын замын өвчтэй гурван эх байгаа гэнэ. Энэ нь нэгдүгээр сарын 20-ны өдрийн мэдээлэлтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ