Хос цомгийн эзэн тайлан тоглолтоо хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн ХЖТ-ын дуучин МУСТА Б.Цэрэн-Очир шинэ уран бүтээлүүдээрээ хос цомог гаргалаа.
Монголынхоо ард түмэнд “Тэшинхэн жонжуулж явнаа би”, “Говь шанхын нутаг” гэсэн нэртэй хос цомгоо өргөн барьж байна. Тэрээр тус цомгууддаа шинэ уран бүтээлүүдээ оруулахаар зорьсон гэнэ. Нэг нь 13 дуутай энэ хоёр цомогт говь нутгийн онцлог, тэмээ, тэмээчин хоёрын тухай гэх зэрэг нутгийнхаа тухай дуунуудыг оруулжээ.
Дуучин Б.Цэрэн-Очир цомогтоо зориулсан бие даасан тоглолтоо Улаанбаатар хотод хийхээр ажиллаж байна. “Тэшинхэн жонжуулж явнаа би” нэртэй дуугаараа нэрлэсэн энэхүү тоглолт нь түүний нийслэлд тоглож буй хоёр дахь бие даасан тоглол юм. Малчны хотноос урлагийн тайз руу ирсэн Өмнөговийн дуучин залуу тун удахгүй Монгол бөхийн өргөөнд нийслэлчүүдтэйгээ уулзах нь.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн