Шилдгийн шилдэг тамирчнаар сурагч Э.Амартөр тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-29 10:06:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын хоккейн холбооноос зохион байгуулдаг Ѳсвѳрийн хоккейчдын Улсын аварга шалгаруулах дунд насны ангиллын тэмцээн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд энэ сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн байна.

Тэмцээнд Улаанбаатар хотын "Ананд Эрдэнэ-Бласт" баг, "Хѳх Чононууд" клуб, Дархан-Уул аймгийн "Дархан" баг, Орхон аймгийн "Хангарьд" клуб, Сэлэнгэ аймгийн "Болд тѳмѳр Ерѳѳ гол" компанийн "Бугант" баг болон тэмцээн зохион байгуулагч Шарын гол сумын "Шарын гол" ХК-ийн "Золбоот Тамирчид" клуб, Шарын гол багийн нийт 6 багийн 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин ѳрсѳлджээ.

Уламжлалт эл тэмцээнд Ш.Соронзонболд, Б.Алдармөнх дасгалжуулагчтай Бугант ЕБС-ын Болд Төмөр Ерөө Гол баг дэд байрт орж мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээний шилдгийн шилдэг тамирчнаар тус багийн тамирчин, Бугант ЕБС-ийн 10А ангийн сурагч Э.Амартөр тодорчээ. Энэ жилийн өсвөрийн гурван насны УАШТ-нд оролцох зардлыг Болд төмөр Ерөө гол” ХХК бүрэн шийдвэрлэж өгчээ

Холбоотой мэдээ