“Boeing” 20 гаруй жилийн хугацаанд анх удаа алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-30 13:19:56

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани “737 Max” загварын нисэх онгоцнуудын ослоос үүдэлтэй хямралын улмаас сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа алдагдал хүлээсэн байна.


Boeing” компанийн “737 Max2018 оны 10 дугаар сард Индонезод, 2019 оны гуравдугаар сард Этиопт осолдсоны улмаас 346 хүн амиа алдсантай холбогдуулан уг нисэх онгоцоор нислэг үйлдэхийг өнгөрсөн оны гуравдугаар сараас дэлхий даяар зогсоосон юм.


Хамгийн сайн борлуулалттай “737 Max” онгоцны нислэг зогсож, нисэх онгоцнуудын захиалга буурсны улмаас “Boeing” 2019 онд 636 сая ам.долларын алдагдал хүлээжээ.


“Бидэнд хийх зүйл их байгаа гэдгийг ойлгосон” гэж “Boeing” компанийн шинээр томилогдсон тэргүүн Дэвид Кэлхун хэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Деннис Муйленбургийн халааг энэ сарын эхээр авсан юм.


“Бид “737 Max”-ыг үйлчилгээнд баталгаатайгаар эргүүлэн нэвтрүүлж, олон нийтийн итгэл найдварыг сэргээхэд анхааран ажиллаж байна” гэж Д.Кэлхун мэдэгджээ. 

Холбоотой мэдээ