Илон Маскийн хөрөнгө цагийн дотор 2.3 тэрбумаар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-30 14:11:25

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Лхагва гарагт Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн "Tesla” компанийн хувьцааны ханш өсөж, түүний хөрөнгө цагийн дотор 2.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. 


Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны мэдээллээс үзвэл, “Tesla”-гийн хувьцаа лхагва гарагийн арилжаа дуусах үед 14.09 ам.доллароор /2.49 хувь/ өсөж, 580.99 ам.долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлтийн дараагаар дахин 12 хувиар өсөж, 649 ам.доллар болжээ.


Нэгдүгээр сарын 29-ний байдлаар “Forbes” сэтгүүл Маскийн хөрөнгийг 32.3 ам.тэрбум ам.доллароор үнэлжээ. Тус сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Маск 28 дугаар байраас дээшилж, 23 дугаарт бичигдсэн байна.


Холбоотой мэдээ