Өвөлжилт хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас ажлын хэсэг гарч бүх
сумаар явж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан
байна. Аймгийн хэмжээнд одоогоор өвөлжилт хэвийн байгаа аж.
“Өнгөрсөн зуны хувьд хур бороо ихтэй, зуншлага сайхан болж, ургац арвин гарсан. Малчид болон сум,
аймгийн хэмжээнд өвөлдөө 80 гаруй хувьтай бэлдсэн. Одоогийн байдлаар бүх
нутгаар цасан бүрхүүлтэй, сумдын нөөцөө задалсан байдалтай байна. Цаашид
цас орж, хүйтний эрч чангарсан тохиолдолд аймгийн нөөцөө задалж, малчиддаа
хуваарилах
ажлыг зохион байгуулна. Бэдтэй, царгистай гэх мэт малд хэрэгцээтэй
сайн чанарын өвс, тэжээлийг
иргэд 6-8 мянган төгрөгийн хооронд худалдаж байна. Өвс, тэжээлийн үнэ хөөрөгдсөн,
нэмэгдсэн зүйл байхгүй байна” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэллээ.