Хөрөнгийн биржид 102.905 хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-31 12:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 2 өдөрт нийт 102.905 ширхэг хувьцаа арилжаад байна. Арилжааны нийт үнийн дүн 55.3 сая төгрөг байв. 

Нэгдүгээр сарын 29-нд 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Харин өчигдөр нэгдүгээр сарын 30-нд 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол мөн 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдрүүдэд "Монгол даатгал" (CHE+15.00%) болон "Инвескор ББСБ" (INV+2.57%) болон "Махимпекс" ХК (MMX+8.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. 

Харин "УБ-БҮК " (BUK-14.29%) болон "Шивээ овоо" ХК (SHV -6.07%) болон "Хэрлэн Хивс" (HRL-13.33%) болон "Эм Эн Ди" ХК (DLH-5.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс өнгөрсөн лхагва гарагт 0.29 хувиар өсөж, 18952.24 нэгжид хүрсэн бол өчигдөр пүрэв гарагт 0.29 хувиар буурч 18897.59 нэгжид хүрэв. 

Зах зээлийн үнэлгээ 2.667.104.266,431.14 төгрөг болоод байна. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ