Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс сайн үйлсийн аян эхлүүллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
183@montsame.mn
2020-01-31 18:11:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчид  санаачлан сан үйлсийн аян эхлүүлжээ.

Тэд эхний ээлжинд  дүүргийнхээ Нэгдүгээр хорооны ганц бие ахмад настан, олон хүүхэдтэй өрх  толгойлсон эх, эцэг зэрэг зорилтот бүлгийн 15 өрхөд нэг удаагийн хэрэглээний амны хаалт болон аарц, чацаргана зэрэг дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр тусалсан байна. Тусламж өгөх сайн үйлсийн аяныг цаашид үргэлжлүүлнэ хэмээн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн мэдээллээ.

Холбоотой мэдээ