Нөхөх олговор нь хүлээгдэж буй 19 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-31 22:17:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын зүгээс өнгөрсөн онд зургаан хүнд 281.0 сая төгрөг харин он гарсаар хоёр хүнд 120 сая төгрөгийг олгосон байна.

Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд шүүхийн шийдвэр нь гарч Улсын комисс руу хүргэгдэн нөхөх олговор нь хүлээгдэж буй 19 хүн байгаа аж. Нөхөх олговрыг олгохдоо өндөр нас, биeийн байдал, амьжиргааны баталгаажих түвшин зэргийг нь харгалзан Улсын комиссоос эрэмбэлэн олгож байгаа аж. Сэлэнгэ аймгийн салбар комисс холбогдох хуулийн зөвлөгөө, мэдээлэл матeриал бүрдүүлэлт зэргийг нь хянаж зөвлөмж, нэмэлт санхүүжилтийн дансаараа нөхөх олговрын орж ирсэн гүйлгээг нь хийж байгаа аж. Өнгөрсөн оны 9 сараас улсын төсөв нь дуусч санхүүжилт зогссон аж. Харин он гарсаар өмнөх оны өндөр настнаасаа эхлээд олгогдоод явж байгаа юм байна. 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэхүү цагаатгуулах хуулийн хугацаа энэ 2020 оноор дуусгавар болж байгаа ажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль анх 1998 онд батлагдсан байна. Түүнээс хойш хорин жилийн хугацаанд 32 мянга орчим иргэнийг цагаатгаж, дийлэнх хэсэгт нь нөхөх олговор олгосон байдаг ажээ. 2018 оны нэгдүгээр сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдэд 40-80 сая төгрөг олгох болжээ.  

Холбоотой мэдээ