Сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-03 21:15:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Төсвийн тухай хуулийн 39.2-т заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж  сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Гэрээ байгуулснаар сумдын Засаг дарга нар орон нутагтаа Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр улс, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүрэг хүлээж буй юм.


Мөн төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төсвийн захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлон ажиллахаар гэрээнд заасан байна.

Холбоотой мэдээ