Сэлэнгэ аймаг Монгол Улсын Тэргүүний 3 сумтай аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 09:13:49

Газар тариалангийн өлгий Цагааннуурчууд Монгол Улсын тэргүүний сумын шагналаа гардлаа.

Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын “Шилдгийн шилдэг” аймаг. Энэ шилдэг аймгаас энэ жил Монгол Улсын тэргүүний сумаар газар тариалангийн өлгий нутаг Цагааннуур сум шалгарч хаврын адаг сарын шинийн 15-ны энэхүү билэгт сайн өдөр шагналаа гардан авлаа.

Шагналыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар гардуулан өглөө. Ийнхүү Сэлэнгэ аймаг "Улсын тэргүүний сум" гуравтай боллоо. Үүний  өмнө 2010 онд Мандал сум, 2012 онд Баянгол сумууд тус тус энэхүү эрхэм хүндэт шагналыг хүртэж байв. Монгол Улсын Засгийн Газрын 2009-07-01 өдрийн 193 тоот тогтоолоор Улсын Тэргүүний сум /загвар сум/-ыг шалгаруулах болзлыг хоёр жилд нэг удаа шалгаруулж байхаар Ерөнхий Сайд С.Баяр баталжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ