100 насны ойгоор нь сумын хүндэт иргэнээр өргөмжиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-07 16:37:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Н.Бадамгарав гуай өнөөдөр 100 нас хүрч, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамтаар насныхаа ойг тэмдэглэж байна.

Тэрээр олон сайхан хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн бөгөөд үр хүүхдүүд нь өнөр өтгөн болж ач, зээ, ачинцар, гучинцар гээд 30-аад хүнээр бүл нэмжээ. 100 насны сүүдэр зооглож буй буянтай буурлынхаа насны ойд Баянгол сумын Засаг дарга С.Ариунбат, орлогч дарга М.Бямбаа болон сумын удирдлагууд хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Сумын удирдлагуудын зүгээс настай буурайдаа сумын Хүндэт иргэн”-ний энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа. Мөн сумын Засаг даргын захирамжаар Баян уул”-ын өвөрт 700м2 газрыг өмчлүүлж буй эрхийн бичгийг гардуулан өгчээ. 

Холбоотой мэдээ