Сурагчдын сурлагын чанарыг сайжруулж, багшийн хөгжлийг дэмжих чиглэл өглөө

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-07 17:54:30

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2020 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа.

Засаг даргын зүгээс 2020 онд хэрэгжүүлэх, ажил сайжруулах чиглэлээр хэд хэдэн үүрэг өглөө. Үүнд, сурагчдын сурлагын чанарыг сайжруулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дунджийг өмнөх оноос ахиулах, улсын дунджид хүргэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах, багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээс бусад ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, зохиомол ачаалал үүсгэхгүй байх, багш ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг ажлын гүйцэтгэл үр дүнд үндэслэн бодитой үнэлж олгох, багшийн ажлын үнэлгээнд сургалтын үйл ажиллагааны чанар, харилцаа, хандлага, арга зүйн хөгжлийг дэмжих, 2020-2021 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх тул бэлтгэл ажлыг одооноос хангаж, хоолны чанарыг сайжруулах зэрэг чиглэл өглөө.

Мөн 2019 оны гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ажилласан Өндөр-Улаан сумын ЕБС-ийн захирал Л.Цэвэлмаа, Эрдэнэбулган сумын 1,3,4-р сургуулийн захирал Ж.Эрдэнэцэцэг, Б.Энхболд, Р.Сайхантамир, Батцэнгэл сумын ЕБС-ийн захирал Ч.Сайнбаяр, Ирээдүй сургууль, цэцэрлэгийн цогцолборын захирал Д.Цэцэгдулам, Эрдэнэбулган сумын 1, 2, 5, 8-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуул, С.Алтанчимэг, Д.Жаргалтогтох, Ж.Энхсүрэн, Эрдэнэмандал сумын цэцэрлэгийн эхлэгч Б.Буяндэлгэр нарыг нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагналаар шагналаа.

Холбоотой мэдээ