Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-08 12:37:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээгээр, нэгдүгээр сарын сүүлээр олон жилийн дунджаас 1.1-6.7 хэм дулаан байснаас мөсний зузаан ноднингийн мөн үеэс 10-55 см нимгэн байна. Иймд гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. 



Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч байгаагаас гол, мөрний дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, мөсөн дээр амарч зугаалахгүй байхыг санууллаа.

Холбоотой мэдээ