НӨАТ-ын буцаан олголтыг энэ онд улирал бүр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-02-11 10:54:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр буюу нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард,  3 дугаар улирлын буцаан олголтыг 10 дугаар сард,  4 дүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож байхаар болсон.

Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшихийг Нийслэлийн татварын газар сануулж байна.


Холбоотой мэдээ