Хүнсний аюулгүй байдлын талаар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 15:53:40

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн ОУБ-тай  хамтран  сургалт зохион байгууллаа.

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, тэдний ажилчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уг  сургалтанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын эзэд, ажилчид нийт 60 хүн оролцсон.

Сургалтыг мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол, Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга ахлан, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хамтран “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх, “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар зөвлөгөө өгөх”, “Хүнсний аюулгүй сав, баглаа боодол”, “Эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь”, “Нийтлэг илэрч байгаа зөрчил, шийдвэрлэх арга арга зам”, “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх журам”, “Хүнс хөдөө аж ахуйн Яамнаас баримтлаж буй бодлого, “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах 1.3 кодтой хяналтын хуудсаар зөвлөгөө өгөх”, “Үнээний арчилгаа, маллагаа, тэжээллэг чанар”, “Тэжээл бэлтгэх арга технологи” зэрэг сэдвүүдээр хичээл заалаа.

Сургалтаар 20 хуудастай гарын авлага зөвлөмжийг ном хэлбэрээр хэвлэн тарааж өгч, сургалтанд хамрагдсан иргэдийг сертификат гардууллаа.

Сэдэв тус бүрээр мэдээлэл өгсөний дараа хэлэлцүүлэг хийж санал бодол солилцоход ард иргэд үйлдвэрийн сүү биш ил задгай, зориулалтын сав баглаа боодолд савлагдаагүй зарагдаж байгаа сүүг хэрэглэж байгаад анхаарал хандуулж арга хэмжээ авч, ажил зохион байгуулж ажиллах талаар санал гаргалаа.

Ш.Айзаря


 

 

 

 

 

Холбоотой мэдээ