Дундговь аймгаас “Улсын хошой аварга малчин” төрлөө

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-12 19:27:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг “Улсын хошой аварга малчин өрх” болон найман “Улсын аварга малчин өрх”-тэй болж хулгана жилээ угтаж байна.

Тодруулбал, Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин  Гомбодоржийн Сампил “Улсын хошой аварга малчин”  болж, Цагаандэлгэр сумын малчин Д.Сайнбаяр, Дэлгэрцогт сумын малчин Б.Балдорж, Гурвансайхан сумын малчин А.Бараахас, Баянжаргалан сумын малчин Х.Цолмонбаяр, Ж.Рэгзэн, Эрдэнэдалай сумын малчин Г.Отгонбаатар, Сайхан-Овоо сумын малчин Д.Ойдов, Сайнцагаан сумын малчин Ц.Шатар нар “Улсын аварга малчин” хэмээх  алдар цолыг хүртжээ.

“Улсын хошой аварга малчин өрх” хэмээх эрхэм алдрын эзэн Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин  Г.Сампил өмнө нь 2001 онд “Улсын аварга малчин”-аар шалгарч байсан ба 18 жилийн дараа ийнхүү "Хошой аварга" боллоо.

1962 оноос хойш тус аймгаас 157  малчин өрх ажил, хөдөлмөрөөрөө шалгарч, энэхүү эрхэм цолыг хүртсэн байдаг бөгөөд  энэ тоо энэ жил наймаар нэмэгдэж байна. Энэ нь нэг жилд найман өрх ийнхүү “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан гурав дахь тохиолдол юм.


Холбоотой мэдээ