Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-17 10:27:58

ТЕХРАН. /TASS/. Өнгөрсөн он эдийн засаг газрын тосны экспортоос шууд хамаараагүй анхны жил байлаа хэмээн Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани  ням гарагт мэдэгджээ.


"2019 он бол эдийн засаг газрын тосноос бүрэн хамааралтай байхаа больсон анхны жил байсан. Ихээхэн ахиц дэвшил ажиглагдаагүй ч тоон үзүүлэлтүүд эерэг өөрчлөлтүүдийг харуулж байна. Иран АНУ-аас үзүүлэх дээд зэргийн шахалтыг туулж чаджээ. Хориг арга хэмжээнүүд асуудал үүсгэсэн хэдий ч зорилгодоо хүрч чадсангүй” хэмээн тэрбээр ярьсан байна.


АНУ 2018 оны 11 дүгээр сарын 5-нд Ираны эсрэг хориг арга хэмжээг бүрэн хэмжээгээр сэргээсэн юм. Хориг арга хэмжээнд Ираны газрын тосны экспорт, 700 гаруй банк, компани, хувь хүмүүс өртсөн байна. 2018 оны 5 дугаар сарын 8-нд АНУ цөмийн гэрээнээс гарснаас хойш ийм арга хэмжээ авжээ. 

Холбоотой мэдээ