МУГЖ Э.Амартүвшин Нью-Йоркийн "Метрополитен" театрт дуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-02-17 13:46:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын нэг, АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа  2020 оны дөрөв, тавдугаар сард дуулахаар болсон байна.  3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа  алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийн гол дүр эцэг Жорж Жермоныд дуулах хөтөлбөрийг түүнд ирүүлжээ. Мөн Италийн Верона хотын “Арена” задгай театрын тайзнаа энэ зун дэлхийн дуурийн алдартай дуучидтай хамтран дуурьт тоглох тов ч гараад байгаа аж.

Дуурийн "Оскар" хэмээн нэрлэдэг, олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагналын дуурийн  шилдэг дуучны шагналд Э.Амартүвшин нэр дэвшээд буй билээ.

Холбоотой мэдээ