Антарктидын агаарын хэм хэвийн хэмжээндээ орж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-02-17 12:27:36

БУЭНОС-АЙРЕС. /RIA Novosti/. Антарктидын агаарын температур хамгийн дээд үзүүлэлтэд хүрч халсныхаа дараа хэвийн хэмжээндээ буцаж орж эхэлсэн гэж тус тив дэх Аргентины судалгааны баазын цаг уурын төвийн дарга асан Марамбио Маурисио Николас Лауриси мэдээлжээ.


“Сүүлийн долоо хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 6, 9-нд хамгийн дулаан температур бүртгэгдсэн, хоёрдугаар сарын 10-наас эхлэн байдал хэвийн болж эхэлсэн бөгөөд одоо температурын дулаан давалгаа өнгөрсөн” гэж тэрбээр ярьсан байна.


Антарктидын хойгийн хамгийн хойд хэсэгт байрладаг шинжлэх ухаан-судалгааны "Эсперанза" станц хоёрдугаар 6-нд Цельсийн 18.3 хэмийн дулаан температур бүртгэж авсан нь шинэ дээд үзүүлэлт болжээ. Өмнө нь 2015 оны гуравдугаар сарын 24-нд 17.5 хэм хүрч байсан байна.


Холбоотой мэдээ