Монголын яруу найрагчдын бүтээл франц хэлээр хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-02-17 13:30:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин үеийн Азийн уран зохиолыг хэвлэдэг Францын “JENTAYU”  сэтгүүлийн энэ оны анхны дугаарт Монголын 20 зохиолч, яруу найрагчийн богино өгүүллэг, шүлэг, тус бүтээлүүдэд зориулсан зургаан зураачийн уран зургийг хэвлэсэн байна. 


Монголын уран зохиолын цоморлигийг франц хэлнээ ийнхүү хөрвүүлэхэд тус сэтгүүлийн ерөнхий редактор Марз Алаюкс идэвхийлэн ажиллажээ. Энэ дугаарт Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд  орчин цагийн яруу найрагч Г.Мэнд-Ооёо, С.Оюун, Ц.Бавуудорж болон залуу яруу найрагчдын шүлгүүд ч багтсан байна. 

Холбоотой мэдээ