Японы автомашин үйлдвэрлэгчид БНХАУ дахь үйлдвэрлэлээ сэргээж эхэлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-02-17 12:46:13

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгчид шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэний улмаас хаасан байсан БНХАУ дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас сэргээж эхэлжээ.


“Kyodo” агентлагийн мэдээлснээр, “Toyota Motor” компани Чанчунь болон Гуанжоу хот дахь үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн байна. Тус компани урьд нь Хятад дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хоёрдугаар сарын эхээр Билгийн тооллын Шинэ жилийн баярын амралтын дараа сэргээхээр төлөвлөж байсан бөгөөд дараа нь хоёрдугаар сарын 10 хүртэл хойшлуулсан байна. Гэвч Хятадад коронавирусний халдварын тархалттай холбоотой нөхцөл байдал сайжраагүйтэй холбоотойгоор хугацааг дахин хойшлуулжээ.


Японы автомашин үйлдвэрлэгч бас нэгэн компани болох “Mazda” Нанжин хот дахь үйлдвэрлэлээ сэргээсэн байна.


Холбоотой мэдээ