Сүү, цагаан идээний үнэ ханш тогтвортой байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-17 16:37:05

Ховд /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын "Secim" төслийн  дэмжлэгээр байгуулсан Сүү, сүүн бүтээгдэхүүний төв “Өдөр бүр шинэ” уриатай үйл ажиллагаа явуулж буй.    

Тус төвд борлуулж байгаа сүү, цагаан идээний үнэ ханшийн талаар тодрууллаа. Үүнд, хоёрдугаар сарын 17-ны байдлаар сүү нэг литр нь 2000,  тараг 3000,  гүүний айраг 6000 төгрөгийн ханштай байна. Харин ааруул нэг кг нь 17-18 мянга, аарц 6000-6500 төгрөгийн үнэтэй.

Мөн шар тос кг нь 24 мянга, айргийн тос 18 мянга, шинэ өрөм  15 мянга, тогооны өрөм |нэг ширхэг| 8000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Үүнээс гадна суль, сулхирын гурил 25-30 мянга, тарианы гурил 7000 төгрөгийн үнэ ханштай байгаа бол чацаргана \савлагаатай\ 4-5 мянган төгрөгийн үнэтэй.

Сүүлийн үед сүү, цагаан идээний үнэ ханш өмнөх сараас нэмэгдээгүй, тогтвортой байгаа бөгөөд иргэдийн худалдан авалт сайжирч байна гэж бизнес эрхлэгчдийн төлөөлөл өгүүлэв.   

Холбоотой мэдээ