Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Риа Новости/. Хятадын Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр халдварласан
хүний тоо бараг 60000-д хүрсэн бол халдвар авсны улмаас нас барсан хүний тоо
1789 болж нэмэгдсэн тухай тус бүс нутгийн эрүүл мэндийн хороо мэдэгджээ.
Түүнчлэн эдгэрсэн хүний тоо 1223-аар нэмэгдсэн бол коронавирус нь
эмчлэгдсэн нийт 7862 хүн эмнэлгээс гарсан байна.
Үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин Хубэй мужийн Ухань хотод дэгдсэн тухай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн 12 дугаар
сарын 31-нд мэдэгдсэн юм.