Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-18 18:04:27

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК коронавируснээс урьдчилан сэргийлэх ажилд 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болов.
Дэлхийн олон оронд хурдацтай тархаж байгаа коронавирусний дэгдэлт нэмэгдэж халдвар авсан болон нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийг цочроож байгаа  юм.
Энэ сарын 17-ны "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар аюулт өвчний халдвараас нутгийн ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дээрх дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-тай хил залгаа оршдог, эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа Өмнөговь аймгийн ард иргэдэд аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлийг даван туулахад дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал шийдвэр гэж үзэж байна. 

Мөн компанийн хамт олноос Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн нийт компаниудад хандан ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалсан байна.

Холбоотой мэдээ