Аймгийн Онцгой комисст амны хаалт хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-18 14:23:52

Увс /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр аймгийн Онцгой комисст Японд үйлдвэрлэсэн 400 ширхэг амны хаалт хандивлалаа.

Амны хаалтыг МЭХ-ны тэргүүлэгч М.Цэнджав Япон Улсад амьдардаг, өөрийнхөө ихрийн нэг М.Цэндсүрэндээ захиж ирүүлсэн бөгөөд МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтаар аймгийн Онцгой комисст гардуулсан юм.

Аймгийн Онцгой комиссын гишүүд амны хаалтыг тусгай үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад олгов. М.Цэнджав өөрийнхөө дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдэд зориулж 600 ширхэг амны хаалтыг үнэ төлбөргүй олгосон аж.

Амны хаалт чухал хэрэгцээтэй байгаа энэ үед мянган ширхэгийг Японоос авчирж, үнэгүй тарааж буй хоёр ихэрт Увсынхан талархал илэрхийлэв.


Холбоотой мэдээ