Халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж эд материалын дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-19 19:25:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвд хувийн хэвшлийн байгууллага дэмжлэг үзүүллээ. 
Тус суманд лиценз эзэмшигч "Монгол манганейз натуралс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд, ард иргэдийг коронавируст халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд зориулан яаралтай үеийн бэлэн байдалд нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж хоёр мянган амны хаалт, гар ариутгах бодис, ариутгалын спирт, хамгаалах хувцас, яаралтай тусламжийн цүнхтэй иж бүрдэл, нэг удаагийн бээлий зэргийг хүлээлгэн өгсөн  юм. 
Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар шаардлагатай үед нөөц бүрдүүлж, яаралтай үеийн бэлэн байдал хангахад дэмжлэг үзүүлсэн тус компанийн хамт олонд нутгийнхаа зон олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.. 

Холбоотой мэдээ