Наранбулаг сумын хөдөлмөрийн сайчуул тодорлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-18 18:59:02

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Наранбулаг сумын Алдар багийн малчин Дүүдэйн Балжинням “Монгол Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртлээ. Харин “Аймгийн аварга малчин”-аар Гүнбүрд багийн малчин Ядамсүрэнгийн Сайнбуян, Алдар багийн малчин Мягмарсүрэнгийн Бадрахзул, Хужирт багийн малчин Гомбын Ганзориг нарын 14 малчин шалгарчээ.

Үүнээс гадна тус сумын Засаг даргын зөвөлийн гишүүд энэ сарын 17-нд хуралдаж, сумын аварга, сайчуулаа шалгаруулсан байна. Үүнд,

1. “Сумын тэргүүний байгууллага”-аар Ж.Пүрэвжав захиралтай Ерөнхий боловсролын сургууль

2. “Сумын тэргүүний төрийн бус байгууллага”-аар Б.Бямбацогт тэргүүнтэй “Нарангийн хурд” уяачдын холбоо

3. “Сумын тэргүүний сурагч”-аар Чулуунбатын Дэлгэрцогт,  

4. “Сумын тэргүүний багш”-аар бага ангийн багш Жаргалын Бадам, Биеийн тамирын багш Самбуугийн Банзрагч

Цэцэрлэгийн багш Аажимын Нарантуяа, 

5. “Сумын тэргүүний удирдах ажилтан”-аар Тамгын газрын дарга Пагмын Дашдорж

6. “Сумын тэргүүний төрийн үйлчилгээний  ажилтан”-аар Соёлын төвийн үйлчлэгч Багандайн Буйдад

Тамгын газрын үйлчлэгч Намсрайн Цэцэгсүрэн

Ерөнхий боловсролын сургуулийн нярав Балчигийн Балжинням

7. “Сумын тэргүүний төрийн бус байгууллагын үйлчилгээний ажилтан”-аар

Гутал үйлдвэрлэгч Доржийн Байгалмаа

Гутал үйлдвэрлэгч Дамбын Чимгээ

Тогооч Ураанхайн Наранцэцэг, Модон эдлэл үйлдвэрлэгч Балжиннямын Чулуунтогтох

8. “Сумын тэргүүний тариаланч”-аар

Сүхийн Розаяа, Жамсрангийн Ууганбаатар

9. “Сумын аварга малчин”-аар Гүнбүрд баг

Бямбын Мөнхбаяр, Алдар багийн  Ядмаагийн Батжаргал, Эрдэнийн Буянтогтох, Бадарчийн Батсүх

Сангаан Мажиг,  Дүрвээний Баттогтох,  Хорлоогийн Мөнхжаргал, Охидойн Цогт-Очир, Хужирт багийн

Үсэний Халх, Цэвэгмэдийн Цэдэнбал, Нинжээгийн Эрдэнэдалай, Жорвооны Баянжаргал, Пирлэйн Гансүх, Сосорын Нацагдорж, Бавуугийн Энхбаяр, Долгорын Энхболд, Улаан-Үзүүр багийн Норжины Мөнх, Батчулууны Болд, Мөнхийн Намсрай, Цэвээнжавын Жамбалдорж, Бадийн Эрдэнэбилэг,  Цэвээний Отгонбаяр нар тус тус шалгарчээ.

 

Холбоотой мэдээ