Хөдөөгийн багийн малчдаа эргээд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-29 12:42:53

Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь сумын ИТХ-ын дарга Б.Өлзийтогтох, Засаг даргын орлогч Н.Батбаяр нараар ахлуулсан хоёр ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хөдөөгийн багуудаар явж малчдаа эргээд ирсэн байна. Тус сумын хөдөөгийн багуудад мал аж ахуйн өвөлжилт хэвийн байгаа аж.

“Баяннуур, Өгөөмөр, Тохой багаар явж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Энэ жил манай суманд тарган тавтай сайхан өвөл болж байна. Цас нэмж орохгүй бол хаваржилт хэвийн сайхан болох төлөвтэй байна. Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөөгийн багийн малчиддаа мэдээлэл хүргэсэн. Мөн шаардлагатай эм тариагаар хангалаа” хэмээн Зүүнговь сумын Засаг даргын орлогч Н.Батбаяр хэллээ. 

Холбоотой мэдээ