Гамшгийн үеийн статистик мэдээллийн маягт, заавар аргачлалын төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-18 18:27:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн маягт, заавар, аргачлалыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Дээрх маягт, заавар, аргачлалыг дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн бууруулах зорилго, чиглэлтэй уялдуулан гаргаж, энэ талаар ОБЕГ-тай хамтран ажиллаж байна. Ингэхдээ гамшгийн статистикийн мэдээллийг ОБЕГ-аас албан бус маягтаар ирүүлдэг мэдээнд үндэслэн гаргаж, сар, улирал, жилийн дүнгээр нийтэд тархааж байна. 

Энэ талаар өнөөдөр болсон ҮСХ-ны даргын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцэн аюулт үзэгдэл, осол, гамшгийн захиргааны болон албан ёсны статистикийн мэдээний маягт, маягт нөхөх заавар аргачлалын төслийг зөвшөөрч батлав. Хуралд ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцов.



Холбоотой мэдээ