Ирэх сард болох аялал жуулчлалын бүх ажиллагааг тэмдэглэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-02-18 20:51:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 3 дугаар сард товлогдоод байсан аялал жуулчлалын  бүх эвент үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэхгүй байх тушаал гаргаад байна. 

2 дугаар сарын 13-наас эхлэн шинэ коронавирусний эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын хагас зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Ирэх 3 дугаар сард болох, аялал жуулчлалын үйл ажиллагааг цуцлах үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгөөд байна. 3 дугаар сард

  • Баян-Өлгий аймагт Бүргэдийн баяр, Алтайн нүүдэлчдийн бүргэдийн баяр, Наурыз-бүргэдийн фестиваль,
  • Булган аймагт мөсний шагайн харваа,
  • Дархан-Уул аймагт "Чингис мастеркросс" авто ралли уралдаан,
  • Ховд аймагт Мөнгөлөг шагшуурга цас мөсний баяр,
  • Хөвсгөл аймагт мөсний баяр,
  • Өмнөговь аймагт Түмэн тэмээний баяр тус тус болох товтой байсан юм. 



Холбоотой мэдээ