Томуугийн өвчлөл 3.1 хувиар буурчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-20 11:07:05

Архангай /МОНЦАМЭ/. Амбулаторид суурилсан харуулдан тандалтын долдугаар долоо хоног буюу 02 дугаар сарын 10-наас 16-ныг дуустал хугацаанд хийсэн мэдээллийг аймгийн ЭМГ-аас мэдээлж байна.

Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтаар он гарснаас хойш амбулаториор нийт 5052 хүн үйлчлүүлснээс 432 нь томуугийн өвчтэй гэж оношлогдсон  байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 3.1 хувиар буурчээ.

Харин  0-11 насны өвчлөлийн дуудлага буурсан байгаа бол 1 нас, 25-44, 65-аас дээш насныхны томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлагын эзлэх хувь өссөн байна.

Холбоотой мэдээ